“Эрдэнэс Монгол” ххк хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцууллаа “Эрдэнэс Монгол” ххк хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс Монгол” ххк хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцууллаа

2022 оны 9 сарын 20

Arslan.mn

Монгол Улсад уул уурхайн салбар үүссэний 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

“Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин хамтын ажиллагаа” сэдвийн хүрээд үргэлжилж буй өнөөдрийн чуулга уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслүүд” илтгэлээ тавилаа. Илтгэлээр дамжуулж тус компани хэрэгжүүлж буй төслүүдээ олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулагчдыг хамтран ажиллахыг урьсан юм.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудыг багтаасан. Ингэснээр 100 хувь төрийн эзэмшлийн уул уурхайн томоохон компаниуд нэгдэн Холдинг компани болж “Зэс металлийн групп”, “Нүүрс, эрчим хүчний групп” гэсэн хоёр бүлэгт хуваагдан ажиллах болсон.

“Эрдэнэс Монгол” ХХК -ийн нэгдлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдийг дурьдвал:

- Нүүрс эрчим хүчний группт Тавантолгойн коксжих нүүрсний орд, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Нүүрс ачилтын байгууламж, Тавантолгой цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Ус хангамж Загийн усны хоолой, Уулын техник, Конвейрийн систем, Нэгдсэн ачилтын төв, Гадаргын усны төсөл, Богдхан төмөр зам, Кокс, эрчим хүчний үйлдвэр, Эрчим хүчний нүүрс, Нүүрсний давхаргын метан хий,

- Зэс металлын группт Оюу толгой, Салхитын мөнгөний орд, Асгатын орд, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Алтны олборлолтын болон Байгалийн хийн хоолой, Таван толгой-Гашуун сухайт зам, Эрдэс баялгийн бирж зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.

Эдгээр төслүүдээс өнөөдрийн илтгэлдээ Асгатын мөнгөний орд, Байгалийн хийн хоолой, уран олборлолт, нүүрсний давхаргын метан хий, нүүрс баяжуулах үйлдвэр, алтны олборлолт, эрчим хүчний нүүрсний төслүүдээ онцлон танилцуулсан юм.

Тухайлбал, Тавантолгойн ордыг түшиглэсэн Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсанаар 500-900 хүний ажлын байр бий болж жилд дунджаар 185.8 сая долларыг улс орон нутгийн төсөвт татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлэх боломжтойгоос гадна олон улсын зах зээлийн үнээр эцсийн хэрэглэгчид нүүрсээ хүргэх юм. Мөн ялгасан хог хаягдлын хэмжээгээр тээврийн зардал багасах, сайн муу бүх төрлийн нүүрсийг жигд ашиглах боломжтой болох ажээ.

Франц Улсын Төрийн өмчит “Орано” групптэй хамтран хэрэгжүүлж буй ураны төсөл нь газрын доор уусган олборлох технологиор шар нунтаг гарган авах

үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 529 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 44,5 тэрбум төгрөгийг Монгол улсын татвар хураамжид төлжээ.

Алтны олборлолтын төслүүдийн хүрээнд Хүрэнцав, Халзан, Мухар хар толгой, Довжоот ордын талбайнуудад Улсын төсвийн хөрөнгөөр иж бүрэн судалгааны ажил хийж, ашигт малтмалын илрэлийг тодорхойлсон бөгөөд цаашид нарийвчилсан хайгуул хийж, ордын нөөцийг тогтоох шаардлагатай байгаа талаар илтгэлдээ онцолсон.

Монгол улсын эрчим хүчний нүүрсний 60 хувийг хангадаг Багануурын, 30 хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайнуудыг түшиглэсэн төслүүдэд хамтран ажиллах урилгыг хөрөнгө оруулагчдад хүргүүлж байгаагаа илтгэлийн үеэр мөн дуулгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643140
0 эможи

keyboard_arrow_up