Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн оролцогч талуудын ээлжит уулзалт боллоо Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн оролцогч талуудын ээлжит уулзалт боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн оролцогч талуудын ээлжит уулзалт боллоо

2022 оны 10 сарын 26

Arslan.mn

Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн холбогдох гол оролцогч талуудын ээлжит уулзалт 2022 оны 10-р сарын 25-ний өдөр боллоо. Энэ удаа төслийн зөвлөх багаас оролцогч талуудад төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, Салхитын ордын нийгэм-эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх суурь судалгаа болон Гурвансайхан суманд зохион байгуулсан иргэдэд мэдээлэл өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээний үр дүнг тус тус танилцуулав.

Уулзалтад “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ны баг, МERIT төслийн баг, Канад улсын байгаль орчны зөвлөх “Си Пи Пи Энвайронмэнтал” компани, үндэсний зөвлөхүүдээс бүрдсэн Төлөвлөлтийн баг болон УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Усны газар, МХЕГ, Mining Journal, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дундговь аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, Дундговь аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Гурвансайхан сумын ЗЗТГ, Гурвансайхан сумын ИТХ хурал зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Оролцогчид уурхайн нөлөөлөлд өртөж буй иргэдийг мэдлэг, мэдээллээр хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, орон нутгийн дэмжлэгийг авах ач холбогдлыг өндрөөр үнэлж, цаашид жишиг төслийн энэхүү туршлагыг бусад компани болон орон нутагт түгээн дэлгэрүүлэх шаардлагатайг онцолж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643126
0 эможи

keyboard_arrow_up