COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ФИЛ АБРАХАМ: “Оюу толгой” компани ажлын төвөгтэй үйл явцуудыг хялбаршуулахад томоохон алхамуудыг хийлээ

админ
2022 оны 9 сарын 19

Arslan.mn

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Түүхэн ойд зориулж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног 2022” нэгдсэн арга хэмжээг анх удаа есдүгээр сарын 19-23-нд зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний өдөр уул уурхайн салбарыг тойрсон илтгэл, хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурлын хүрээнд “Аюулгүй байдалд Манлайлал ба Оролцоо” сэдвийн хүрээнд оролцогчид асуудал хөндлөө.

Тухайлбал, “Оюу толгой” ХХК-ийн ЭМААБОАБ-ы Ерөнхий менежер Фил Абрахам “ХЭМАА-ын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэхэд зайлшгүй анхаарах гурван зүйл” сэдвээр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ, 

Эрхэм хүндэт дэд сайд Зулпхар,

Эрхэмсэг зочид, хамтагтай, ноёд оо,

Монголын Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн холбооноос зохион байгуулж буй Нэн түрүүнд – ХАБ 11 дэх удаагийн бага хурлыг нээж оролцож байгаадаа нэн баяртай байна. Энэ дашрамд миний бие холбооны ерөнхийлөгч профессор н.Даваанямд Монголын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чин зорилгод нь талархал илэрхийлж, баяр хүргэхийг хүсч байна.     

Цар тахлаас улбаалан бизнесийн ертөнц урьд өмнө байгаагүй сорилтуудтай нүүр тулгарсан. Үүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарынхан бид олон сорилтыг даван туулж байна. Хэдийгээр КОВИД-19-ийн нөлөөллөөс аажмаар гарч байгаа боловч хараахан бүрэн ангижрах болоогүй байгааг бид бүгд санах хэрэгтэй болов уу. Судлаачид цар тахлын нөлөөлөл удааширч өөр шинэ тутам сорилтууд ойрын ирээдүйд учирч болзошгүйг анхааруулж байна. Үүнийг би бидний тэсэх, эргэн сэргэх чадварын шалгалт гэж харж байна. Ийм цаг үед бид юу юунаас илүү хамтран, бид бүгдэд нөлөөлж буй сорилтуудад хамтын шийдэл олох шаардлагатай. Энэ утгаараа, энэ жилийн “Нэн түрүүнд – ХАБ” бага хурал цаг үеэ олсон үйл явдал болж байна.

Ажлын байрны аюулгүй байдлыг тогтмол сайжруулах хүрээнд “Оюу толгой” компани ажлын төвөгтэй үйл явцуудыг хялбаршуулахад томоохон алхамуудыг хийлээ. 

Үүнд, ажлын уян хатан цагийн хуваарийг дурдаж болохоор байна. Бид тодорхой цахим шилжилтүүдийг эхлүүлж байгаа бөгөөд ингэснээр ирээдүйн бизнесийн хэрэгцээ шаардлагад илүүтэй нийцэхийн зэрэгцээ үндсэн зарчимаа улам тордон хадгалах боломжийг бий болгож байна. Бидний зарчим бол өнгөрсөн алдаанаасаа суралцах юм. 

Мөн “Оюу толгой”-н ажилтан бүр өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхдээ баримталдаг зарчим гэж бий. Тэр нь, 
1.    Ажилчдынхаа аюулгүй, эндэлгүй ажиллах орчныг хангах, 
2.    Хамтран ажиллаж буй орон нутагтаа ээлтэй байх, 
3.    Хүрээлэн буй орчноо хамгаалах.

Эдгээр суурь зарчим, үнэт зүйлсээ манай ажилчид ойлгон, ямагт үйл ажиллагаандаа тусган ажилладаг бөгөөл “Оюу толгой”-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хүчтэй соёл бий болж, батжихад бүх түвшиний удирдах ажилтнуудын манлайлал онцгой үүрэг гүйцэтгэдэг. Удирдах ажилтнууд маань өөрөө аюулгүй ажиллагааны өндөр түвшний гүйцэтгэлтэй байхын зэрэгцээ багийн гишүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхааран ажиллаж байна. Үүний ачаар “Оюу толгой” уурхайн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээрээ тэргүүлж байдгыг цохон тэмдэглэхэд таатай байна. Удирдах албан тушаалтны хувьд манлайллыг үзүүлж, багийн гишүүдээ аюул осолгүй ажиллан гэр бүл, үр хүүхэддээ эсэн мэнд харихад нь дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг, хариуцлага юм” гэлээ.
 
Тэрбээр эцэст нь дүгнэж хэлэхдээ “Бизнесийн байгууллагын хувьд бидний туршлагыг сонсох, суралцах хүсэлтэй бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй бөгөөд бид ч нэгэн адил та бүхний сайн туршлагаас суралцахыг эрмэлзэх болно. Ингэж олон талт үр өгөөжийг бий болгох замаар хамтран ажилласнаар бид бодит үр дүнд хүрэх боломжтой” гэсэн юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640549
0 эможи

keyboard_arrow_up