COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 08, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс Монгол“-ын төрийн мэдлийн хувьцааны ногдол ашигаар Хөгжлийн банкны зээлийг ЭРГЭН ТӨЛҮҮЛНЭ

админ
2022 оны 6 сарын 08

Arslan.mn

“Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банканд 155.5 тэрбум төгрөгийн зээлтэй. “Эрдэнэс Монгол” ХХК дээрх зээлийг Таван толгойн ордоос Гашуунсухайт хүртэлх чиглэлийн авто замыг худалдан авахад ашиглажээ.

Зээлээ барагдуулахын тулд тус компанийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсныг Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны 2022 оны 06-р сарын 07-ний өдрийн хуралдааны үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мандуул мэдэгдэв. Тэрээр “Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 14.5%-ийн буюу иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаатай хамааралгүй бөгөөд төрийн эзэмшлийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 81,5 хувийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашиг юм” гэдгийг онцлон хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637736
0 эможи

Зочин
2022-06-08 10:11
давраад байгаарай
keyboard_arrow_up