“Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд орлогын төлөвлөгөөг 101%-иар биелүүлж ажиллажээ “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд орлогын төлөвлөгөөг 101%-иар биелүүлж ажиллажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд орлогын төлөвлөгөөг 101%-иар биелүүлж ажиллажээ

2022 оны 4 сарын 25

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2022.04.22) боллоо. 2021 оны эцэс гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаа эхэлснээс хойш нийт 83.5 сая тонн нүүрс (2021 онд 8.5 сая тн) олборлосон байна.  Өнгөрсөн онд компани 1.1 их наяд төгрөгийн орлоготой, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав. Мөн улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсний сацуу 198.3 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд зарцуулжээ.

Түүнчлэн өнгөрсөн оны хэмжээнд компани дөрвөн чухал дэд бүтэц, үйлдвэрийн судалгааг боловсруулж ажилласны дотор нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвийн ТЭЗҮ судалгаанууд, Загийн усны хоолойн зураг төсөл зэрэг багтаж байна. Компани “ЭТТ Бонд”-ын санхүүжилтээр амжилттай хөрөнгө татан төвлөрүүлж, төслүүдийн санхүүжилтийг тасалдуулахгүй хийж байна. Өнгөрсөн онд компани “ЭТТ Бонд”-ын 1, 2 дугаар транчийн арилжааг амжилттай зохион байгуулж 1 их наяд 22 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлсэн. Үүний 680 орчим тэрбум төгрөг нь иргэдээс эх үүсвэртэй байв.  Энэ нь иргэд компанийн үйл ажиллагаанд хэрхэн итгэл үзүүлж байгаагийн илрэл болохыг компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэмдэглэлээ.

Arslan.mn

Компанийн ТУЗ өнгөрсөн онд нийт 11.7 сая тонн нүүрс борлуулж 703.3 сая ам.долларын борлуулалттай ажиллах төлөвлөгөөг баталсан ч Цанхийн баруун, зүүн уурхайгаас ердөө 6.3 сая тонн нүүрс экспортолж 396.1 сая долларын орлого олжээ. Гэвч цар тахлын хүнд үеийг давах үүднээс эрсдлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, худалдан авагч компаниудаас урьдчилгаа төлбөр авах замаар 709.7 сая долларын орлогыг татан төвлөрүүлжээ. Ингэснээр борлуулалтын орлогын төлөвлөгөөний биелэлт 101%-д хүрснийг тус компанийн ТУЗ-ийн дарга Д. Батбаатар онцоллоо.

Өнгөрсөн оны эцэс гэхэд компани томоохон төслүүдийн санхүүжилтийг 87%-д хүргэж ажилласны дотор төмөр замын төслүүд багтана. Тухайлбал 2019 оноос хойш ТТ-Гашуунсухайт төмөр замын төсөлд 1.46 их наяд төгрөг, ТТ-Зүүнбаян төмөр замын төсөлд 1.16 орчим их наяд төгрөг, 2018 оноос хойш "Тавантолгой түлш" компанид нийт 450 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636351
1 эможи

зооо
2022-04-25 14:36
за үнэн бол туслан гүйцэтгэгч компаниудынхаа мөнгийг өгөөчээ тэнд ажилладаг ажилчид нь цалингаа авч чадахгүй байна
keyboard_arrow_up