Жилд олгох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог 3-4 дахин нэмнэ гэв Жилд олгох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог 3-4 дахин нэмнэ гэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Жилд олгох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог 3-4 дахин нэмнэ гэв

2022 оны 4 сарын 18

Arslan.mnУУХҮЯ, Төрийн худалдан авах ажиллагааны газар, АМГТГ, Үндэсний геологийн алба, салбарын ТББ-ууд хамтран ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг өнгөрсөн Баасан гаригт зохион байгуулж, 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр геологи, хайгуулын салбарын  аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад tender.gov.mn  платформ ашиглан хэрхэн оролцох тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Өнгөрсөн оноос өмнөх таван жилд 50 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон дүн бий. 2021 онд 109 тусгай зөвшөөрөл олгосон ч сүүлийн жилүүдэд хайгуулын ажлын хэмжээ, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн нөөцийг өсгөх гол салбар зогсонги байдалтай байсан гэж болно. Иймээс хайгуулын ажлыг эрчимжүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн хэмжээг нэмэгдүүлж, Засгийн газраас шинэчлэн батлуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох  хэлбэрийг хуулиар олон төрөл болгон цахимжуулж, шуурхай, нээлттэй зохион байгуулах, олгосон талбайд хайгуулын ажил гүйцэтгэх хөрөнгө оруулалт татах, саадгүй ажиллах нөхцөл бүрдүүлэх шаардлагатайг салбарын яамнаас мэдээллээ. Тиймээс эрдэс баялгийн салбарт, тэр дундаа хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах замаар төрийн хүнд суртлыг арилгах, үйлчилгээг түргэн, шуурхай болгох арга хэмжээ авч байгаа ажээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах асуудлаар холбогдох журмыг шинэчлэн боловсруулж, батлуулсантай холбоотойгоор цахимд шилжих ажлыг эхлүүлээд буй гэнэ. Тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталснаар жилд олгож буй 100 орчим хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3-4 дахин нэмэгдэх аж. Ингэснээр дараагийн Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойтой дүйх уурхайг илрүүлж, уул уурхайн салбараас эдийн засагт оруулж буй үр нөлөө хэд дахин нэмэгдэх боломж бүрдэнэ гэв.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636206
0 эможи

keyboard_arrow_up