ИНФОГРАФИК: “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудаас “Багануур” хамгийн өндөр алдагдалтай байна ИНФОГРАФИК: “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудаас “Багануур” хамгийн өндөр алдагдалтай байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ИНФОГРАФИК: “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудаас “Багануур” хамгийн өндөр алдагдалтай байна

2022 оны 3 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад Засгийн газрын эрхийг хэрэгжүүлж буй “Эрдэнэс Монгол” компани 2020 онд 7.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өмнөх жилээсээ бараг хоёр дахин буурчээ. Тус компани өнөөдрийн байдлаар төрийн өмчит 15 компанийг толгойлж байна.

Тус компанийн охин компаниудын ашиг, алдагдлыг харвал “Багануур” ХК хамгийн өндөр алдагдалтай ажилласан байна. 2020 онд нийт ₮2 тэрбумын алдагдалтай ажилласан тус компанид 1,124 хүн ажиллаж байгаа нь “Эрдэнэс Монгол”-ын охин компаниуд дундаас хамгийн том бүтэцтэйд тооцогдож байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” 911 хүнтэй бол “Шивээ Овоо”-д 582 хүн ажиллаж байгаа аж.

Инфографик. “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын 2020 оны ашиг, алдагдал

"Эрдэнэс Монгол" болон түүний охин компаниудын нийт өрийн хэмжээ ₮3 их наядад ойртжээ. 

Энэ дунд Хөгжлийн Банкнаас авсан 350 орчим тэрбум төгрөгийн зээл багтаж буй.

Энэхүү зээлийн зарцуулалт эргэн төлөлтийн талаар шинээр томилогдсон "Эрдэнэс Монгол"-ын тэргүүн дэд захирал О.Хулан дараах мэдээллийг өгөв. 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт заасан шийдвэрийн дагуу Тавантолгой - Гашуунсухайт чиглэлд барьсан 239 км авто зам, Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх дэд бүтцийн байгууламжийг төрийн өмчид худалдан авах хөрөнгийн эх үүсвэрт зориулан Засгийн газрын шийдвэрийн дагуу Хөгжлийн банкнаас 170.6 тэрбум төгрөгийн зээлийг 2014 оны хоёрдугаар сарын 10-нд "Эрдэнэс Монгол" компанид олгосон бөгөөд үүнээс гурав хоногийн дараа буюу 13-ны өдөр “Энержи Ресурс” компанид төлбөрийг шилжүүлжээ. Энэ хүрээнд 

  • Тавантолгой - Гашуунсухайт чиглэлд барьсан 239 км авто зам, Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх дэд бүтцийн байгууламжийг төрийн өмчид худалдан авсан төлбөрт зарцуулсан.
  • Дээрх авто зам болон дэд бүтцийн байгууламжийн төлбөрийг төлж барагдуулсан ба төрийн өмчид худалдан авч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн.
  • Өнгөрсөн хугацаанд энэхүү зээлийн төлөлтөд 29.2 тэрбум төгрөг, зээлийн хүүд 77.6 тэрбум төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 947 сая төгрөг буюу нийт 107.8 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Монгол" компани хөгжлийн Банканд төлжээ.

КОВИД-19 цар тахлын улмаас нүүрс тээвэр зогссоноос зээлээ хугацаандаа төлж чадахгүйд хүрснээс гадна Хөгжлийн Банкнаас олгосон 4.25%-ийн хүүтэй зээлийн хүүг 2015 оны эцэст жилийн 6.06%, 2019 оны эцэст 9.5% болгон нэмэгдүүлэх нэмэлт гэрээ хийсэн байсан талаар тайлбарласан юм. 

Төрийн өмчит компаниудын өгөөж, төсөвт төвлөрүүлж байгаа хөрөнгө нь зардал болон хөрөнгөтэй нь харьцуулахад маш бага байгаа нь шүүмжлэл дагуулсаар байгаа. Тиймээс засаглалыг сайжруулж, бүтэц орон тоог шинэчлэх, цаашлаад олон нийтэд ил тод, нээлттэй болгох замаар ашигт ажиллагааг нь сайжруулах бодлого барина гэдгийг "Эрдэнэс Монгол"-ын шинэ удирдлага ярив. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635410
1 эможи

keyboard_arrow_up