Баяжуулсан нүүрсний үйлдвэрлэл өнгөрсөн онд 3.81 сая тоннд хүрч 33.4%-иар өсчээ Баяжуулсан нүүрсний үйлдвэрлэл өнгөрсөн онд 3.81 сая тоннд хүрч 33.4%-иар өсчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баяжуулсан нүүрсний үйлдвэрлэл өнгөрсөн онд 3.81 сая тоннд хүрч 33.4%-иар өсчээ

2022 оны 2 сарын 16

Arslan.mn

Өнгөрсөн онд манай улс нийт 3,815.0 мянган тонн баяжуулсан нүүрс үйлдвэрлэсэн нь 2020 оныхоос 954.8 мянган тонн буюу 33.4%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан тухай салбарын яам мэдээллээ. Мөн 729.8 мянган тонн нүүрсэн шахмал түлш, 9,689.9 тонн катодын зэс, 35.9 мянган тонн металл бэлдэц, 35.6 мянган тонн метал цувимал, 4.1 мянган тонн ган төмөр хийц тус тус үйлдвэрлэжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсэн шахмал түлш 31.7%, катодын зэс 2.1%, метал бэлдэц 2.3 дахин, метал цувимал 2.1 дахин өссөн бол ган төмөр хийцийнх 21.7%-иар буурсан дүнтэй гарлаа.

2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 4.67 мянган баррель газрын тос үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.7%-иар өсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634572
0 эможи

keyboard_arrow_up