COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хамт олон “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд НЭГДЛЭЭ

админ
2021 оны 10 сарын 10

Arslan.mn

Байгаль орчноо хамгаалах, үндэсний зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалан нэмэгдүүлэх зорилготойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан билээ.

Мод тарьж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Монгол” компанийн хамт олон нэгдэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бумбатын булагт өнөөдөр 100 гаруй мод тарилаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд үргэлжилж буй бөгөөд улс орон даяар мод тарих аяныг өрнүүлж буй юм. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 58 дугаар зарлиг батлагдаж, төр, иргэн болон аж ахуйн нэгжүүдийг мод тарих ажилд идэвхи, санаачлагатай оролцохыг уриалсан юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631657
0 эможи

зочин
2021-10-10 13:13
Ойгоос мод зөөж авчирдаг Зөөврийн тэрбум мод аян ш тээ
Эрдэнэс Монгол

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up