АМГТГ: Шатахууны борлуулалт маргааш ХЭВИЙН горимд шилжинэ АМГТГ: Шатахууны борлуулалт маргааш ХЭВИЙН горимд шилжинэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АМГТГ: Шатахууны борлуулалт маргааш ХЭВИЙН горимд шилжинэ

2021 оны 9 сарын 26

Arslan.mn

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр өчигдөр/2021.09.25/ шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, маргааш гэхэд шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өгсөн байна.

Компаниуд Даваа гаригт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлжээ. Өчигдөр 1,210 тонн бүхий 20 вагон АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд хүрсэн байна. Мөн өчигдөр БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2,500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусжээ. Хөх хотоос Эрээний боомтын зүг өнөөдөр хөдөлж, ирэх долоо хоногийн дунд үе гэхэд орж ирэх аж.

Эх сурвалж: АМГТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
631247
5 эможи

Зочин
2021-09-26 22:34
Харин тийн..
Ф
2021-09-26 20:32
МАНГАРЫГ СОНГОСОН МАЛ
Хилээр орж ирээд колонкуудад бууж байж л хэвийн болох байлгүй дээ
2021-09-26 19:21
Хилээр орж ирээд колонкуудад бууж байж л хэвийн болох байлгүй дээ
зочин
2021-09-26 17:26
маргааш тэгээд хэвийн ажилж чадах уу хилээр орж ирээгүй шатхуун шүү дээ бодож төлөвлөж л бичээрэй арай л худлаа сонсогдож бнөө дарга нараа сүүлд нь хэн хариуцлага үүрэх вэ
keyboard_arrow_up