“Наран Мандал ХХК” олимпын медальт тамирчдыг урамшууллаа “Наран Мандал ХХК” олимпын медальт тамирчдыг урамшууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Наран Мандал ХХК” олимпын медальт тамирчдыг урамшууллаа

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

"Наран Мандал Энтерпрайзес" ХХК нь компанийн тамирчид болох МУГТ, Хөдөлмөрийн баатар, XXХII Токио 2020 олимпын наадмын хүрэл медальт М. Уранцэцэг (Urnaa Munkhbat), ОУХМ, XXХII Токио 2020 олимпын наадмын хүрэл медальт Ц. Цогтбаатар (Tsend-Ochir Tsogtbaatar), МУГТ Г. Одбаяр (Ganbaatar Odbayar) болон МУГТ Д. Амартүвшин (Dashdavaa Amartuvshin) нарыг уурхай дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тамирчид уурхайн үйл ажиллагаатай танилцаж, ажилтнуудтай нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө. 

Arslan.mn

Наран Мандал компанийн тамирчид болох Токио 2020 зуны Олимпын наадамд амжилттай оролцсон МУГТ, Хөдөлмөрийн баатар М. Уранцэцэг болон ОУХМ Ц. Цогтбаатар нарт “Наран Мандал Энтерпрайзес” ХХК-ны зүгээс тус бүр 80 сая төгрөгөөр урамшуулсныг хамт олныхоо хамт гардуулан өглөө.

Мөн Г. Одбаяр болон Д. Амартүвшинд цаашдын тэмцээнд амжилт хүсэж тамирчин бүрд 15 сая төгрөг гардуулж өгөв.

Тамирчиддаа дараа дараагийн тэмцээн уралдаанд амжилт хүсэж Монгол улсын төрийн далбааг Олимпын тэнгэрт дахин дахин мандуулахын ерөөлийг дэвшүүлье!

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
630079
17 эможи

Zochin
2021-08-24 09:05
I’m utgauchirgvi shagnalaa Odoo boliosoi.Ulsaas l shagnahad bno shdee
Vl medex xvn
2021-08-23 15:19
Molom yaax we bas ogoxvv ogoxgvv onjoochvvl bas xetsvvl iin
Ганаа
2021-08-23 14:20
Бүгд Баянхонгорын залууё юм уу?
keyboard_arrow_up