COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 31, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.БОЛОРТУНГАЛАГ: Инээмсэглэл их ид шидтэй

админ
2021 оны 2 сарын 05

Arslan.mn

МУИС-ийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн ч уул уурхайтай ажил амьдралаа салшгүй холбосон Гарьдын Болортунгалаг хэмээх инээд цацлуулсан, хамт олонч, дайчин, халамжит ээж, хөдөлмөрч нэгэн бүсгүйн тухай нэгэн товч таталбарыг хүргэж байна.

Математикийн багш А.Гарьдийнх дөрвөн охинтойгоос Болортунгалаг бол айлын гурав дахь хүүхэд. Бусдын ая эвийг сайтар олдог багын л эвч хүүхэд байжээ. МУИС-ийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр дүүргэн эзэмшсэн мэргэжлээрээ Улаанбаатар хотод ажиллаж үнэний эрэл хайгуулд гарсан үзэг бэхний эзэн байх үедээ хариуцлагатай уул уурхайн талаар нэвтрүүлэг, сурвалжилга бэлтгэсээр энэ салбарын талаар багагүй мэдлэг хуримтлуулжээ. Ингэснээр сохроор шүүмжлэхээсээ илүүтэйгээр бодит нөхцөл байдлыг сайтар ойлгож бусдад түгээх нь чухал юм гэдгийг ухаарсан байна. Энэ ч утгаараа уул уурхайн талаар олж авсан мэдээллээ улам батжуулан өөрийгөө хөгжүүлж явсаар нэг л мэдэхэд уурхайчин болсон гэдэг. Өдөр хоногоор бодоход явж өгөхгүй юм шиг хэрнээ жил сараар тооцоход цаг хугацаа нүд ирмэхийн зуур харван одож, сэтгүүлч Г.Болортунгалаг нэг л мэдэхэд уурхайчин болж зав чөлөөгүй хөдөлмөрлөсөөр 10 гаруй жилийг ардаа орхисон байх юм. Оюу толгой зэрэг олон төсөл дээр ажиллаж туршлага хуримтлуулсан тэрээр төрөлх нутагтаа ажиллах, хариуцлагатай уул уурхайн сайн жишгийг бусдад түгээх зорилгодоо хөтлөгдөн 2018 оны зун “Наран Мандал” ХХК-д орон нутгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлжээ.

Arslan.mn

Компани, нутгийн иргэдийн хооронд итгэлцлийн гүүр болсон энэ албандаа, мөн үргэлж түүнийг хурцалж, хөгжүүлж, урамшуулж байдаг хамт олондоо тэрээр туйлын их хайртай. Төрд данстай, шударгаар төлдөг татвартай, шилдэг удирдлага баг хамт олон болох наранмандалчуудынхаа төлөөлөл болж иргэн нэг бүртэй уулзахдаа Болортунгалаг үргэлж хариуцлагыг эрхэмлэдэг. Компаниас олон нийт, иргэд рүү чиглэсэн ажлыг хүргэхдээ бас түүнийхээ үр дүнг үзэхдээ ажлаасаа их сайхан энерги авдаг гэнэ. Олон хүний чин сэтгэлийн инээмсэглэлийг харах хувь оногдсон би компанийнхаа хамгийн азтай ажилтан байх шүү гэж тэрээр хуучлах. Тэр илэрхийлсэн сэтгэлийн талархлыг наранмандалчууддаа эргээд танилцуулж, хуваалцахдаа ч нэг л мэдэхэд өөрөө ч гэсэн инээчихсэн л зогсож байдаг гэх түүнд ч инээмсэглэл сайхан зохидог юм.

Болороо маань ирээдүйд эх орноо хөгжүүлэх үйлсэд гар бие оролцох гурван сайхан үрийг төрүүлсэн ээж. Том хүү ЕБС-ийн 11-р ангийн сурагч бол удаах нь ихэр хүү, охин хоёр. Хайртай хонгор үрсээ зөв шударга, зорьсондоо заавал хүрдэг хүн болоосой гэж хүсдэг. Хорвоогоос илгээсэн хамгийн сайхан аз жаргалуудынхаа тэврэлт инээдээс тийм гэж харьцуулахын аргагүй том итгэлийг олж авч түүнийхээ төлөө зүтгэж, цуцашгүй хөдөлмөрлөж явна. Зорилго дүүрэн ээжид зогсох эрх үгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623361
0 эможи

Наран Мандал

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up