МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2020 оны 12 сарын 25

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон АНУ-ын Элчин сайд Майкл Клеческийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд Элчин сайд М.Клечески АНУ-ын зүгээс Монгол Улсын уул уурхайн салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй байгаа хэдий ч Комацу, Катапиллер зэрэг АНУ-д үйлдвэрлэсэн уул уурхайн машин, техник хэрэгслүүд нь хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааны нэгээхэн хэсэг гэдгийг онцлов.

Сайд Г.Ёндон Монгол Улсын Засгийн газраас цаашид уул уурхайн салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар товч танилцуулаад АНУ-тай цаашид салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Элчин сайд М.Клечески АНУ олон улсын банк, санхүүгийн байгууллагаараа дамжуулж томоохон төслүүдийг дэмжиж ажилладаг бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622286
0 эможи

Зочин
2020-12-25 13:35
keyboard_arrow_up