COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 31, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛУУД ТУСГАГДСАНЫГ ОНЦОЛЛОО

админ
2020 оны 9 сарын 15

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон БНХАУ-ын Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хун Фуг хүлээн авч уулзав.

Жян Хун Фу компаний үйл ажиллагааны талаар товч танилцуулаад газрын тосны олборлолт, хайгуулын ажилд шаардлагатай ажиллах хүч, машин техникийг “Ногоон гарц”түр журмын хүрээнд нэвтрүүлэх тал дээр яамны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсээд эрчим хүчний асуудал хүндрэлтэй байдаг бөгөөд эрчим хүчний хангамжийн асуудлыг нарны цахилгаан станц байгуулах замаар шийдвэрлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Сайд Г.Ёндон:Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолойн асуудал болон газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлэх ажлууд тусгагдсаныг онцлон тэмдэглээд газрын тосны олборлолттой холбоотой ажиллах хүч, машин техникийг “Ногоон гарц”түр журмын хүрээнд нэвтрүүлэх хүсэлтийг Улсын Онцгой Комисст хүргүүлснийг дурдлаа. Мөн Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болох газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосны хангамжийг тогтвортой байлгахад хамтран ажиллахыг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622272
0 эможи

keyboard_arrow_up