УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КЭТРИН ИВКОФТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КЭТРИН ИВКОФТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КЭТРИН ИВКОФТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2020 оны 10 сарын 22

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофтой уулзалт хийв.

            Уулзалтын  үеэр УУХҮ-ийн сайд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тусгуулсан дэд зорилт, арга хэмжээнүүд болон ирэх 4 жилд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын талаар танилцуулав. Түүнчлэн Канад Улсын Засгийн газрын тусламжаар хэрэгжиж буй СЕСМИМ болон МЕРИТ төслийн талаар талууд санал солилцож СЕСМИМ төслийг амжилттай хэрэгжүүлж дууссаныг цохон тэмдэглэв.

            Элчин сайд Кэтрин Ивкофын зүгээс Канад Улсын хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн талаар санал, бодлоо хуваалцаж цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдийн тоог олшруулж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622265
0 эможи

keyboard_arrow_up