АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

2020 оны 11 сарын 11

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газрын стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зорилтыг дэвшүүлэн энэ хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлж нөөцийг өсгөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр заасан.

Энэхүү зорилт, арга хэмжээний биелэлтийг үр дүнтэй хангах хүрээнд Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 105 тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны стратеги, бүтцийн өөрчлөлтийг батлахдаа Газрын тосны бодлогын газрыг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн.

Газрын тосны салбарын бодлого, бодлогын хэрэгжилтийн ажлын уялдаа холбоог хангах, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн тогтвортой байдлыг хангах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газарт Газрын тосны хайгуулын хэлтсийг шинээр бий болгож, стратеги бүтцийн өөрчлөлтийг баталсан нь тус газрын өмнөх бүтцээс ялгагдах онцлог юм.

УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622262
0 эможи

keyboard_arrow_up