ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Корона вирусын халдвар дотоодод алдагдсантай холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд УОК болон Засгийн газраас хөл хорионы хатуу дэглэмийг чангаруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж буй.
Улсын төсвийн бүрдүүлэлтэд чухал ач холбогдолтой уул уурхайн салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг түргэн, шуурхай шийдвэрлэх зорилгоор УУХҮ-ийн сайд Г.Ёндон 2020 оны 11 сарын 11-ний өдөр Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны 16 мэргэжлийн ангийн дарга болон төлөөлөлтэй цахим уулзалт хийж, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнүүд, тулгамдсан асуудалтай танилцлаа.
Уулзалтаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албанаас холбогдох мэргэжлийн 18 ангид шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг, чиглэл өгсөн юм.
Мэргэжлийн ангиуд Засгийн газар, УОК болон улсын албанаас гарсан шийдвэрүүдийн биелэлтийг хангаж, тус бүрдээ Шуурхай штабыг байгуулан хариуцлагатай жижүүрийг томилж, гэрээс ажиллах болон богиносгосон цагаар ажиллах нөхцөлийг хангаж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч, Улсын албаны шуурхай штабд тодорхой цагуудад мэдээллээ хүргэж, мэдээллийн нэг сувгаар холбогдож, шуурхай ажиллаж байна.