Ж.Цэрэнлхам: “НАРАН МАНДАЛ“ гэсэн гэр бүлээр овоглосон ажлын дүрэмт хувцасаа өмсөөд, ажлаа хийх хамгийн сайхан Ж.Цэрэнлхам: “НАРАН МАНДАЛ“ гэсэн гэр бүлээр овоглосон ажлын дүрэмт хувцасаа өмсөөд, ажлаа хийх хамгийн сайхан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Цэрэнлхам: “НАРАН МАНДАЛ“ гэсэн гэр бүлээр овоглосон ажлын дүрэмт хувцасаа өмсөөд, ажлаа хийх хамгийн сайхан

2020 оны 12 сарын 23

Arslan.mn

Энэ удаагийн нийтлэлээр бид хүчирхэг бүсгүйчүүд, ээжүүдийн төлөөлөл болсон Баян-Овоо сумын уугуул Ж.Цэрэнлхамыг онцолж байна. Түүнийг амралтаараа хотод ирсэн үеэр уулзаж нийтлэлээ бэлдсэн юм. Ингээд Лхамаагийн тухай нийтлэлийг та нартаа хүргэж байна.

Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд үйл ажиллагаа эрхэлдэг манай компаний хамгийн том зорилго бол нутгийн иргэдээ түлхүү ажилд авч, тэднийгээ ажлын байраар хангаж, тогтмол орлоготой болгох юм. Энэ ч хүрээнд нутгийн уугуул 300 орчим залуус манай компанид ажиллаж байна. Тэдний нэг бол Жамбалын Цэрэнлхам юм. Манайд хоёр Лхамаа ажилладаг учраас бид түүнийг ХАБ Лхамаа гэж дууддаг. ХАБ Лхамаа өнөөдөр албаныхаа 12 хүнийг ахалж ажилладаг ч, байгууллагын 400 гаруй ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Эмэгтэй хүний хувьд ахадмаар, сүрдмээр, шантармаар ажил ч түүний хувьд энэ хугацаанд шантарсан нь харин цөөхөн. 

Arslan.mn

Лхамаа маань ажилч хичээнгүй, эхэлсэн ажлаа дуусгадаг, шударга, зарчимч, залуу хүүхэд гэхэд зүтгэлтэй занг нь үлгэрлэмээр. Анх 2015 оны долоон сард манай компанид хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан албан тушаалд томилогдсон тэрээр өнөөдөр эрүүл мэнд аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн болтлоо өсөн дэвжиж ээ.  Уул уурхай, барилга бүтээн байгуулалтын ажилд хөдөлмөр аюулгүй ажиллагаа хамгийн нэгдүгээрт тавигдаж, олон хүний амь нас яригддаг.

“2015 онд ажилд орж байсан үе өнөөдрийн түвшинд ажиллаж байгаа компани хоёрыг харьцуулахад асар их өөрчлөлт гарсан. Миний хувьд энэ бүх хугацаанд хамт байсандаа үнэхээр баяртай байдаг. Манай хамт олны эерэг сэтгэл, сайхан хандлага нь миний ажлаа хамгийн сайнаараа хийх ёстой гэсэн хүслийг минь өрдөж өгдөг. 20 хоног ажиллаад 10 хоног амардаг миний хувьд амралтын хугацаа ёстой л удаан өнгөрдөг. Долоо дахь хоногоос эхлээд л өөрийн эрхгүй ажилдаа бэлдээд эхэлчихдэг. Тэгээд л ажил дээрээ ирээд тайвширдаг."

Нэлээн хүнд салбарыг зоригтойгоор сонгоход манай аав ээж хоёр их дэмжсэн. Сургуулиа дөнгөж төгссөн хүний хувьд эхлээд шантардаг байсан ч ажлын эцсийг үзэж байж санаа амардаг зан маань өнөөдрийг хүртэл ажиллахад нөлөөлсөн байх. Манай компаний хамгийн том давуу тал бол залуу үеэ дэмжиж, тэднийг өсч дэвжих боломжоор бүрэн хангадаг. 

Миний хувьд өнгөрсөн онд охин минь хүндээр өвдөж, олон сараар ажлаасаа чөлөө авсан. Сүүлдээ санаа зовсон. Миний хийх ёстой ажил тэнд орхигдож байсан тул би ажлаасаа гарах тухай хүртэл бодсон. Харин энэ үед манай захирал Майкл Фишер “Санаа зоволтгүй ээ, охиноо сайн эмчлүүлээд сайхан болгоод хүрээд ирээрэй гэж хэлсэн. Энэ үг хэзээ ч миний санаанаас гардаггүй юм. Тэгээд л би охиноо санаа амар эмчлүүлж, ажилдаа буцаж орсон доо.” Гэж ярих түүний ярианаас хамт олноороо дахин бахархах сэтгэл төрж байлаа.

Лхамаа манай компаний 37 дахь ажилтан. Анх байгуулагдахад л орж ирсэн тэрээр өнөөдрийг хүртэл сэтгэл, зүтгэлтэй ажилласан. Мөн “Компани байгуулагдахад л орж ажилласан учраас манай байгууллага  миний хүүхэд шиг өcч торниж, өргөжиж байгааг нь харах үнэхээр сайхан байдаг” гэж хэлсэн түүний үг нэгийг бодуулж хоёрыг сануулдаг юм. Нээрэн л бид хамт олноороо хамгийн сайн үрийг нийгэмдээ тарих гэж зорьж яваа. 

“НАРАН МАНДАЛ гэх гэр бүлээр овоглосон ажлын дүрэмт хувцасаа өмсөөд, ажлаа хийх хамгийн сайхан” гэх хэвлүүхэн ярих түүний минь амьдралын мөр нь дардан байг ээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622206
1 эможи

Зочин
2020-12-23 16:08
НАРАН МАНДАЛ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up