26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ
2026 оны 11 сарын 12

Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай Б.Ариунааг эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр арваннэгдүгээр сарын 10-нд 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин эхлүүлжээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газар арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлэв.
Тодруулбал, иргэн Б.Ариунаа аравдугаар сарын 15-ны өглөө 07:00 цагийн орчимд тус сумын Бургастай багийн «Машийн ам» гэдэг газраас малаа хайхаар гараад сураггүй болсон юм. Цагдаагийн мэдээлснээр, анхны эрлийн ажиллагааг 14 хоног явуулж, аравдугаар сарын 29-нд ар гэрийнх нь хүсэлтээр түр зогсоож байв.
Түүний талаар мэдээлэлтэй иргэд Увс аймгийн цагдаагийн 7045-102, 8802-3342 дугаарт холбогдох боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671475
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
