Баавгайд хазуулсан иргэн толгойдоо ил шархтай, цочролын байдалтай ЭМНЭЛЭГТ хүргэгджээ Баавгайд хазуулсан иргэн толгойдоо ил шархтай, цочролын байдалтай ЭМНЭЛЭГТ хүргэгджээ
10 сарын 29, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Баавгайд хазуулсан иргэн толгойдоо ил шархтай, цочролын байдалтай ЭМНЭЛЭГТ хүргэгджээ

2026 оны 10 сарын 29

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 35 настай “М” руу өнөөдөр 08 цагийн үед баавгай дайрч толгойн орой хэсэгт 2-3 удаа хазуулж ил шархтай, гарын бугалга нурууны хэсэгт баавгайны хумс орсон гүн шархтай, цочролын байдалтай байжээ.

Малчин эр тугал мөөрөх дуунаар гэрээсээ гарч 150-200 метр зайд мотоциклтэй явж очжээ. Тухайн үед тугалыг баавгай барьчихсан байсан бөгөөд малчин руу дайрчээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн эмч нар тухайн иргэний амин үзүүлэлтүүдийг нь үзэж, өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЭМТ-ийн дарга, яаралтай тусламжийн их эмч Б.Баярмаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671283
1 эможи

keyboard_arrow_up