26 настай малчин бүсгүйг эрэн хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна 26 настай малчин бүсгүйг эрэн хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна
10 сарын 27, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

26 настай малчин бүсгүйг эрэн хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна

2026 оны 10 сарын 27

Arslan.mn

Увс аймагт цасан шуурганы үеэр малдаа яваад сураггүй болсон 26 настай малчин эмэгтэйг 13 дахь өдрөө хайж байна.

Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын алба хаагчид, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, төрийн албан хаагчид болон орон нутгийн иргэд оролцож байгаа юм.

Одоогоор бүсгүйг олоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Түүний аав Х.Баяраа хэвлэлд яриа өгөх үеэр "Хүүхдийн маань төлөө маш чармайн зүтгэж эрлийн ажиллагааг явуулж байгаа та бүхэндээ баярлалаа. Ямартай ч охин минь олдонo гэдэгт итгэлтэй байна." гэсэн билээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671228
0 эможи

keyboard_arrow_up