₮55 саяын үнэ бүхий 15 үхэр хулгайлсан ХЭРЭГ гарчээ ₮55 саяын үнэ бүхий 15 үхэр хулгайлсан ХЭРЭГ гарчээ
10 сарын 26, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

₮55 саяын үнэ бүхий 15 үхэр хулгайлсан ХЭРЭГ гарчээ

2026 оны 10 сарын 26

Arslan.mn

Хөвсгөл аймагт бэлчээрт байсан сарлаг хулгайд алдагдсан гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар Б.Н нар бүлэглэн, 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хашиж маллан, бусдад худалдан борлуулсан болохыг тогтоожээ. Цагдаагийн байгууллагаас хохирогч иргэнд есөн үхрийг хүлээлгэн өгчээ. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Махны эрэлт нэмэгддэг энэ үед малчдыг малаа тогтмол эргэж, хяналт тавих, малын зүс, тамга тэмдгийг тодорхой болгож, ялгах тэмдгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671208
0 эможи

keyboard_arrow_up