Увс аймагт цасан шуурганы улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүнийг эрэн хайж байна Увс аймагт цасан шуурганы улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүнийг эрэн хайж байна
10 сарын 20, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Увс аймагт цасан шуурганы улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүнийг эрэн хайж байна

2026 оны 10 сарын 20

Arslan.mn

Увс аймгийн нийт нутгийн 60–70 хувьд цас орж, зарим суманд 40–60 см зузаан цасан хунгар тогтон, салхины хурд 17–18 м/с хүрч шуурчээ.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас мал уруудах, иргэд төөрөх зэрэг эрсдэл үүсэж, нэг иргэн амь насаа алдсан бол өөр нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Энэ талаар Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Тэрбээр иргэд, малчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, цасан шуурга, гэнэтийн хүйтрэлтийн үед хүүхдийг малд явуулахгүй, малаа хол бэлчээхгүй байхыг зөвлөжээ. Мөн онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахаас татгалзаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671120
0 эможи

keyboard_arrow_up