Баавгайг унтуулах буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ Баавгайг унтуулах буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
10 сарын 01, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Баавгайг унтуулах буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ

2026 оны 10 сарын 01

Arslan.mn

Төв аймгийн Алтанбулаг сум, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт өчигдөр өглөө /2026.09.30/ 09.00 цагийн орчимд баавгай үзэгдсэн гэх дуудлага мэдээлэл малчин иргэнээс тус бүсийн  хамгаалалтын захиргаанд ирсэн байна. 

Мэдээллийн мөрөөр байгаль хамгаалагчид ажиллаж баавгайн байршлыг тогтоон, холбогдох албаныханд мэдэгдэж, дараагийн шатны арга хэмжээг авчээ. 

БОУАӨЯ, Хустайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагчид, малын эмч Ж.Гэрэлтуяа болон амьтан судлаач, холбогдох мэргэжилтнүүд, ард иргэдийг төлөөлөл 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 23.00 цагийн орчимд баавгайг унтуулга буугаар нойрсуулж, аюулгүй тээвэрлэн суурьшлын бүсээс гаргах ажиллагааг зохион байгууллаа. 

Баавгайг унтуулах буугаар нойрсуулсны дараа, нас болон биеийн ерөнхий амин үзүүлэлтүүдийг тогтоон, үс, шүлс, цус зэргээс гурван төрлийн сорьцын дээжийг судалгаа шинжилгээний зориулалтаар авчээ. Баавгайг тусгайлан бэлтгэсэн төмөр хайрцагтай нь зөөвөрлөн Хан хэнтийн нурууны бүсэд байгальд нь тавих юм байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670907
0 эможи

keyboard_arrow_up