Живж, ухаан алдсан иргэний амь насыг аварчээ Живж, ухаан алдсан иргэний амь насыг аварчээ
07 сарын 27, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Живж, ухаан алдсан иргэний амь насыг аварчээ

2026 оны 7 сарын 27

Arslan.mn

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид усанд живж, ухаан алдсан иргэний амь насыг аварчээ.

Тодруулбал, Дэлгэрхаан сумын Аварга Тосон нуурт 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр усны эргүүл хийж байх үед нэг иргэн живж, ухаан алдсан байна.

Дэслэгч Э.Энхбаатараар ахлуулсан бүлэг шуурхай ажиллаж, иргэний амь насыг аварч, анхны тусламж үзүүлэн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Онцгой байдлын газраас иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг анхаарууллаа.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670002
0 эможи

keyboard_arrow_up