Төв аймгийн наадамд оролцсон ГУРВАН БӨХӨӨС допинг илэрчээ Төв аймгийн наадамд оролцсон ГУРВАН БӨХӨӨС допинг илэрчээ
07 сарын 22, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Төв аймгийн наадамд оролцсон ГУРВАН БӨХӨӨС допинг илэрчээ

2026 оны 7 сарын 22

Arslan.mn

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага болон Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry – IDAS)-ээс 2026 оны аймаг, дүүргийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний лабораторийн хариуг ирүүллээ.

Лабораторийн шинжилгээний дүнгээр дараах үндэсний бөхчүүдийн сорьцод хориотой бодис илэрсэн байна. Үүнд:

  1. Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадам);
  2. Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадам);
  3. Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадамд);
  4. Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам);
  5. Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадам);
  6. Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадам)

Сумын заан Б.Батжаргал болон аймгийн заан М.Тэгшбаяр нь Говьсүмбэр, Төв аймгийн баяр наадамд түрүүлж, тус бүр аймгийн арслан цол хүртсэн билээ. Мөн аймгийн арслан Т.Төгсдөлгөөний хувьд Өмнөговийн баяр наадамд үзүүрлэсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669953
0 эможи

keyboard_arrow_up