Голд хөвсөн бөмбөгийг авах гэж ороод живж АМИА АЛДЖЭЭ Голд хөвсөн бөмбөгийг авах гэж ороод живж АМИА АЛДЖЭЭ
07 сарын 18, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Голд хөвсөн бөмбөгийг авах гэж ороод живж АМИА АЛДЖЭЭ

2026 оны 7 сарын 18

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "Нүхэн гүүр" орчимд голын усанд хөвж явсан бөмбөгийг авахаар усанд орсон 22 настай, иргэн Д живсэн тухай дуудлагыг 2026 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 17:53 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид аврах завь, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон шаардлагатай техник, хэрэгслийг ашиглан Орхон голын дагуу эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан.

Эрлийн ажиллагааны үр дүнд 2026 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14:57 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг осолдсон газраас доош 20 км-ийн зайд Орхон голын "5 салаа" гэх газраас олж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өглөө.

Иргэд Та бүхнийг дараах сэрэмжлүүлгийг мөрдөхийг уриалж байна.

  • Гол, мөрөнд хөвж яваа эд зүйлсийг авах гэж усанд орохгүй байх;
  • Голын урсгал, гүн, усны ёроолыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх;
  • Хүүхдийг гол, усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх;
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх;
  • Амарч, аялж зугаалахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Болгоомж таны амь насыг хамгаална.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669904
0 эможи

keyboard_arrow_up