Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
07 сарын 07, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ

2026 оны 7 сарын 07

Arslan.mn

Орхон аймаг, Эрдэнэт хот 2025–2026 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт болон олон улсын стандарт шалгалтад өндөр амжилт үзүүлсэн сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ.

Энэ жилийн элсэлтийн шалгалтад Орхон аймгийн долоон сурагч монгол хэл, газар зүй, англи хэл, орос хэлний хичээлээр 800 оноо авчээ.

Мөн IELTS, Кембрижийн олон улсын математик, физикийн шалгалт, түүнчлэн олон улсын их, дээд сургуульд элсэх SAT зэрэг стандартчилсан шалгалтад өндөр оноо авч, элсэлтийн ерөнхий шалгалтын 800 оноотой дүйцэхүйц үнэлгээ хүртсэн 38 сурагчийн урамшуулсан  байна. 

Эрдэнэт хотын элсэлтийн ерөнхий шалгалтын аймгийн дундаж хэмжээст оноо 2025 онд 516.85 байсан бол 2026 онд 527.04 болж, өмнөх оноос 10.19 оноогоор өсжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669766
0 эможи

keyboard_arrow_up