Хөвсгөл нуурын аялал жуулчлалын гол бүсүүдийг холбох  32 км хатуу хучилттай авто зам тавьж байна Хөвсгөл нуурын аялал жуулчлалын гол бүсүүдийг холбох 32 км хатуу хучилттай авто зам тавьж байна
06 сарын 29, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөвсгөл нуурын аялал жуулчлалын гол бүсүүдийг холбох 32 км хатуу хучилттай авто зам тавьж байна

2026 оны 6 сарын 29

Arslan.mn

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын гол бүсүүдийг холбох 32 км хатуу хучилттай авто зам тавьж байна. 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км авто зам, түүнтэй холбох 2 км зам болон Хатгал–Хүзүүвчийн шил–Ашихай чиглэлийн 5.5 км авто замыг барьж байна. 

Эдгээр зам ашиглалтад орсноор жуулчид дөрвөн улиралд Хөвсгөлийн аялал жуулчлалын бүсүүдэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэнэ. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт олон салаа зам гаргах, хяналтгүй зорчих явдал багасаж, хөрс, ургамлын доройтол буурч, байгалийн унаган төрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. 

Жанхайн даваа–Тойлогт чиглэлийн замыг Үндэсний их баяр наадмаас өмнө, Жанхай–Хатгал чиглэлийн зам наймдугаар сард ашиглалтад орно. Энэ амралтын өдрүүдэд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус аймагт ажиллажээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669633
0 эможи

keyboard_arrow_up