Шүлхий өвчний улмаас Увсад наймдугаар сарын 1-нийг хүртэл баяр наадам зохиохыг хориглолоо Шүлхий өвчний улмаас Увсад наймдугаар сарын 1-нийг хүртэл баяр наадам зохиохыг хориглолоо
06 сарын 13, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Шүлхий өвчний улмаас Увсад наймдугаар сарын 1-нийг хүртэл баяр наадам зохиохыг хориглолоо

2026 оны 6 сарын 12

Arslan.mn

Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан Увс аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах олон нийтийг хамарсан арга хэмжээг наймдугаар сарын 01-нийг хүртэл зохион байгуулахыг хязгаарлалаа.

-Овооны баяр,

-Ургийн баяр,

-Баяр наадам,

-Хурдан морины уралдаан,

-Бооцоот адуучин болон бусад олныг хамарсан арга хэмжээ

Мөн аймаг, сум хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна.

Ховд аймаг руу зорчих иргэд сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гарган, зөвшөөрлийн хуудас бөглөж зорчих боломжтой. Баян-Өлгий аймаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглов.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669362
0 эможи

keyboard_arrow_up