Цас их орсон Увс аймгийн Түргэн суманд нялх хүүхэдтэй, жирэмсэн эмчийг дуудлагад явган явуулжээ
2026 оны 5 сарын 21

Цас их орсон Увс аймгийн Түргэн суманд нялх хүүхэдтэй, жирэмсэн эмчийг дуудлагад явган явуулсан байжээ.
Энэ талаар тус сумын нэгэн иргэн цахим хуудаснаа "Суманд цас ороод явган битгий хэл машинтай явахад хүндрэлтэй байгаа үед дуудлагаар эмч явуулахдаа жирэмсэн, хүүхэд нь гар хөлийн өвчтэй байхад цүнх үүрүүлээд, хүүхдийн тэврүүлээд дуудлагад оч гээд явган явуулж байдаг. Нөгөө ёс зүй энэ тэр гээд байсан хаана байна. Өөрийнх нь охин ингэж явж байсан бол яах байсан бол. Тэгээд ийм тийм байна гээд жаахан хэл ам хийхээр аймгаас хэвтэх бичиг хийж ирсэн хүүхдийг хэвтүүлэхгүй гээд үйлчлүүлэгч, өвчтэй хүмүүстэй хэрэлдээд байдаг. Хашаанд нь хоёрын хоёр машин сул зогсож байхад..." гэж нийтэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669006
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
