Салхилж байсан хүүхдүүд рүү нохой дайрч, нэг хүүхэд хазуулсан байна

Хэнтий аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд салхилж байсан хүүхдүүд рүү нохой дайрч, нэг хүүхэд хазуулсан байна
Хазуулсан хүүхдийн биед 4 соёо шигдсэн тул эмнэлгийн тусламж авчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн нохой “хүзүүвчгүй, эзэн нь тодорхойгүй нохой байсан” аж.
Сүүлийн үед аүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна.
-
Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх
-
Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх
-
Гудамж, талбайд болгоомжтой явах
-
Нохойтой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсэхийг асуух
-
Олон тооны нохдоос холуур явах
-
Нохой дайрсан үед газарт суух, зугтаж гүйхгүйгээр биеэ хамгаалах
-
Нохойтой айлууд хашааны нохдыг уях, гадуур сул тавьж явуулахгүй байх
-
Гадуур нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй, хөтөлж явах
-
Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх /хэдий сургасан байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай/
-
Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулах
Хазуулсан тохиолдолд:
-
Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
-
Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах
-
Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор боох шаардлагатай аж.
