Баян-Өлгий аймаг хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг эрчимжүүлнэ Баян-Өлгий аймаг хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг эрчимжүүлнэ
05 сарын 02, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Баян-Өлгий аймаг хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг эрчимжүүлнэ

2026 оны 5 сарын 02

Arslan.mn

Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Алтай Таван Богд болон бусад хилийн бүсэд зорчих иргэдийн нэвтрэх зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд Хилийн цэргийн 0165 дугаар ангид ажиллалаа.

Өнгөрсөн 2025 онд аймгийн хэмжээнд нийт 4033 нэвтрэх зөвшөөрөл олгосноос 947-г нь “E-Mongolia” системээр цахимаар олгосон байна. Харин үлдсэн хэсгийг биечлэн очиж, цаасан хэлбэрээр авах шаардлагатай байсан нь иргэд, жуулчдад цаг хугацаа, санхүүгийн хувьд тодорхой хүндрэл учруулж байжээ. Энэ талаар гадаад, дотоодын жуулчдаас санал, гомдол ирдэг байна.

Иймд цаасан зөвшөөрлийн тоог цөөлж, цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдэд мэдээлэл сурталчилгааг сайжруулах чиглэлээр талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн дроны хэрэглээ, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Хилийн цэргийн ангийн бэлтгэсэн талбайд аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дэргэдэх мэдээлэл технологийн өсвөрийн “ХурДан” клубийн сурагчдад зориулсан чадавхжуулах сургалтыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668701
0 эможи

keyboard_arrow_up