ТОДРУУЛГА: Дорноговь аймагт замын хажуу руу осолдож, 3 иргэн амиа алдсан ослыг шалгаж байна
2026 оны 3 сарын 23

Улаанбаатар төмөр замын Чойр, Сүхбаатар өртөөний 3 ажилтан зам тээврийн ослоор амиа алдсан талаар өмнө бид мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад "Зам тээврийн осол гарч хүмүүс нас барсан” гэх дуудлага, мэдээллийг энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шалгахад Дорноговь аймгийн Сайншанд сумын VIII багийн нутагт "Toyota Sai" маркийн автомашин замын хажуу руу онхолдож, зорчигч 3 иргэн нас барсан ослыг тус аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668077
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





