Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 23, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо

2026 оны 3 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт  ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн нээлтэд оролцлоо.

Тэрээр Ерөнхий сайд байхдаа эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар 150 ортой эмнэлэг барих шийдвэр гарган, шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм.

Цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажил удааширсан ч 2020 онд 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн 50 ортой эмнэлгийг, өчигдөр 28.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 100 ортой эмнэлгийг ашиглалтад орууллаа.

Arslan.mn

Ингэснээр иргэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг орон нутагтаа авахаас гадна үе солих болон хавдрын мэс засал зэргийг хийлгэхээр Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Нэгдсэн эмнэлэг агааржуулалтын нэгдсэн системтэй, нэгдсэн хагалгааны вакуумжуулсан өрөөнүүдтэй болсноор яаралтай болон төлөвлөгөөт хагалгаануудаа зэрэг хийж, эмнэлгийн үйлчилгээ, чанар, аюулгүй байдал, хүртээмж нэмэгдэж байна.

Мөн эмнэлэгт шаардлагатай компьютер томограф, ангиографын аппарат авах хөрөнгийг улсын төсөвт тусгуулахад анхаарна гэдгээ илэрхийлсэн юм.


Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1940 онд 15 ортойгоор “Докторын эмнэлэг” нэртэй байгуулагдсан түүхтэй. Өдгөө 447 ортой, 23 тасаг нэгж, 7 алба, 504 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Мөн тус аймагт төр, хувийн хэвшлийн 130 эрүүл мэндийн байгууллагад 1,700 гаруй хүн ажилладаг аж.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668065
0 эможи

keyboard_arrow_up