Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ мотоциклийг жолоодож яваад явган зорчигчийг мөргөж гэмтээжээ Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ мотоциклийг жолоодож яваад явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 20, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ мотоциклийг жолоодож яваад явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

2026 оны 3 сарын 20

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Мустанг маркийн мотоциклийг жолоодож яваад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Баян-Өлгий аймгийн засаг даргын А/797 тоот захирамжийн дагуу мотоциклийг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мотоциклтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон.

Нийслэлийн засаг даргын А/1453 тоот захирамжийн дагуу мотоцикл, скүүтэр, мопед, цахилгаан дугуйг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байх, 

  • Замын хөдөлгөөний дүрэм болон хууль захирамжийг зөрчихгүй байх,
  • Явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668057
0 эможи

keyboard_arrow_up