Говьсүмбэр аймагт сураггүй болсон 68 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ
2026 оны 3 сарын 03

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн “Улаан-Ус” гэх газар малчин Н.Б (68 настай, эрэгтэй) нь гуравдугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба 17:30 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид болон Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн алба хаагчид шуурхай ажиллан, алга болсон газраас баруун хойд зүгт 7 км зайд орших “Алсын худаг” гэдэг газраас иргэн Н.Б-г эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667778
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





