Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг түр ХЯЗГААРЛАЖЭЭ

Цаг уурын байгууллагын мэдээллээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Халзан, Түмэнцогт, Түвшинширээ, Уулбаян сумдаар цас орж салхи 10-15м/с, түр зуур 19 м/с хүрч ширүүсэж цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна.
“АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийн Сүхбаатар салбарын мэдээллээр Улаанбаатар хот чиглэлийн зам цасан шуурганы улмаас цасанд боогдсон зам даваа нээх ажиллагаа явагдаж байна.
Иймд зам даваа нээгдэх, цасан шуурга намжих хүртэл хугацаанд орон нутаг, хот хоорондын чиглэлд зорчихгүй байхыг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.
Мөн Онгон, Наран, Дарьганга, Мөнххаан сумдад цахилгаан эрчим хүч тасалджээ. Гэмтлийн шалтгааныг тодруулж засварлах хүртлэх хугацаанд ААН, ахуйн хэрэглэгчид шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг аймгийн ЗДТГ-аас анхааруулжээ.





