Гал гарч байсан орон сууцнаас 30 иргэнийг эсэн мэнд гаргажээ Гал гарч байсан орон сууцнаас 30 иргэнийг эсэн мэнд гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гал гарч байсан орон сууцнаас 30 иргэнийг эсэн мэнд гаргажээ

2025 оны 12 сарын 15

Arslan.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт "Орон сууцанд гал гарч байна" гэх дуудлага өнөөдөр (2025.12.15) 04:54 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 давхар орон сууцны 2 дугаар давхарт иргэн Б-гийн 20 м.кв байрны том өрөөнд гал гарч байжээ.

Онцгой байдлын албан хаагчид галыг унтрааж, утаажилтын бүсээс 30 иргэн /26 том хүн, 4 хүүхэд/-ийг гаргажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666755
0 эможи

keyboard_arrow_up