Орхон аймгийн 8 дугаар сургууль Шүд угаах зөв дадлыг хэвшүүлэх булантай болжээ
2025 оны 12 сарын 09

Орхон аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори VIII сургууль сурагчдадаа зориулан шүд угаах булан засч тохижуулжээ.
Сургуулийн орчинд шүд угаах зөв дадлыг хэвшүүлэх булан нээсэн нь сурагчдыг эрүүл ахуй, амьдралын зөв дадал хэвшилтэй болоход эергээр нөлөөлөхөөс гадна шүдний өвчлөлөөс сэргийлэхэд нь туслах зөв, ухаалаг арга болж байгаа юм.
Энэ талаар фэйсбүүк хуудастаа нийтлэн "Дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийсэн 8 дугаар сургуулийн захиргаа, математикийн багш Э. Гантуул болон Н.Айбота багштай 9б ангийн эцэг эх, асран хамгаалагч , харгалзан дэмжигч нартаа суралцагчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666678
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





