СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 40 настай эрэгтэй Н угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 40 настай эрэгтэй Н угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 40 настай эрэгтэй Н угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

2024 оны 11 сарын 04

Arslan.mn

Энэ оны аравдугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах хорооллын дугаар тоотод угаартсан хүмүүс байна гэх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай эрэгтэй Н угаартаж нас баран, 38 настай эмэгтэй О угаартаж тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Урьдчилсан байдлаар дээрх иргэд галлагаа буруу хийж түүхий нүүрсэнд угаартсан байж болзошгүй үйлдэл тогтоогджээ. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй байдаг.

Иймд иргэд та бүхэн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгаж яндангаа тогтмол хөөлж угаарын хийн мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659936
1 эможи

зочиг
2024-11-07 16:28
Өмнөговьд шахмал түлш байхгүй байхаа. Нүүрсний л угаар болов уу? Зөв галлаж, ухаантай, арчаатай байхыг цөмөөрөө бодоцгооё! Дан ганц шахмал түлшнээс угаартаж нас бардаг бол нийслэлийн 300К гаруй өрхийхөн бүгд дуусна биз дээ? Ер нь бид бурууг эхлээд өөрөөсөө хайдаг сайхан зарчимаа алдаж гүйцэж байна даа!
bi
2024-11-05 22:49
humuusiin buruu te dandaa naad baliar tulsh gh horoo boliulaacheeeeeee
Зочин
2024-11-04 11:05
МАНай хүүрэнсүгийн хорт түлшинд өдөр бүр л хүн үхэж байна, гэтэл одоо нөгөө хулгайч нь өөрийгөө утаагүй болгосон баатар гээд улиад явж байх юм псдаа.
Зочин
2024-11-04 10:26
Шахмал сайжруулсан гэх түлшиндээ угаартаж үхсээр л байх уу
keyboard_arrow_up