Өмнөговьд сүүлийн 30 жил тохиогоогүй үзэгдэл болж, 48 цагийн турш бороо оржээ Өмнөговьд сүүлийн 30 жил тохиогоогүй үзэгдэл болж, 48 цагийн турш бороо оржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөговьд сүүлийн 30 жил тохиогоогүй үзэгдэл болж, 48 цагийн турш бороо оржээ

2024 оны 9 сарын 14

Arslan.mn
Өнгөрсөн хоногт /2024.09.12-13/ Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн бороо орсон. Үүнээс хамгийн их буюу Ханбогд суманд 74.0, Даланзадгадад 40.0, Манлай суманд 34.0, Цогт-овоод 22.0мм бороо оржээ.

Тус аймгийн хувьд есдүгээр сард 48 цагийн турш үргэлжилсэн бороо орсон нь сүүлийн 30 жилийн хугацаанд тохиож байгаагүй үзэгдэл болсон байна. 

Үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам харгуй усанд автаж шавар шавхай элбэг байгаа бөгөөд иргэд баталгаагүй зам гарцаар зорчиж шаварт суух, техник хэрэгсэл нь эвдэрч гэмтэх дуудлага их ирж байгааг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658885
1 эможи

Зочин
2024-09-16 06:19
Аштай юудаа
Zochin
2024-09-14 19:27
Za odoo nuguu udgan avgai bi boroo oruullaa sh dee geed l garaad ireh baih daa
keyboard_arrow_up