Согтуурсан үедээ Хэрлэн голд живсэн иргэнийг эрэн хайж байна Согтуурсан үедээ Хэрлэн голд живсэн иргэнийг эрэн хайж байна
05 сарын 09, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Согтуурсан үедээ Хэрлэн голд живсэн иргэнийг эрэн хайж байна

2024 оны 8 сарын 14

Arslan.mn

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр баг “Хэрлэн” голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, иргэн А /40 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газар 2.5 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, голын дагуу 20 км зайд 3 удаагийн давтамжтай завь болон автомашинтай зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
658196
1 эможи

keyboard_arrow_up