Боршоо боомтын нэвтрүүлэх хүчин чадал 6 дахин нэмэгдлээ
2024 оны 4 сарын 09
Увс аймаг дахь ОХУ-тай хиллэдэг, авто замын Боршоо боомтод өргөтгөл шинэтгэлийн ажил хийгдэж байсан нь дууслаа. Энэхүү бүтээн байгуулалт хийгдэж дууссанаар тус боомтын нэвтрэх хүчин чадал 6 дахин нэмэгдэх ба өдөрт 1,500 хүн, 1,000 автомашин зорчих боломжтой болж байна. Үүнийг задалбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгджээ.
Харин Алтанбулаг хилийн боомтын барилгын хоёрдугаар ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үерийн ус зайлуулах хоолой барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656040
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: