Дарханы замыг 3 хоног хааж, цөмөрсөн хэсгийг засварлана Дарханы замыг 3 хоног хааж, цөмөрсөн хэсгийг засварлана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дарханы замыг 3 хоног хааж, цөмөрсөн хэсгийг засварлана

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 80 дахь км-т эвдрэл үүсэж, тус эгнээгээр машин зорчих боломжгүй болсон талаар мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ талаар ЗТХЯ-аас тодруулахад, "Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн. Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байна. Тус замыг гурван өдрийн турш хааж, засварлана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655911
0 эможи

keyboard_arrow_up