Дондог, Дулам нэртэй өнчин бамбаруушуудыг Хөвсгөл рүү шилжүүллээ Дондог, Дулам нэртэй өнчин бамбаруушуудыг Хөвсгөл рүү шилжүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 24, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дондог, Дулам нэртэй өнчин бамбаруушуудыг Хөвсгөл рүү шилжүүллээ

2024 оны 3 сарын 30

Arslan.mn
Эхээсээ өнчирч үлдсэн хоёр баавгайн бамбарууш малчин айлаас сүү өгснөөр хүнд дасаж гэрээс нь холдохоо байсан. Тиймээс иргэд Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дуудлага өгсөн.

Тус Дархан Цаазат Газрын Хамт Олон Хоёр Бамбаруушт Дондог, Дулам Хэмээх Нэр Өгсөн Бөгөөд Биеэ Дааж Амьдрах Чадвартай Болохоор Байгальд Нь Тавих Хүртэл Асарч Хамгаалж Байсан. 

Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газар "Дондог, Дулам 2 маань 1 сар унтаад сэрлээ. Их өлссөн шинжтэй орилоод, хоол ундаа хайгаад л сүртэй байдаг юм байна. Үүнээс харахад ойн дагалт баялгийн тодорхой хувийг байгальд нь үлдээхгүйгээс өлсгөлөн байгаа амьтдад айл бараатах, малруу дайрах гэх мэт сөрөг үр дагавар үүсч байна.

Иймд зэрлэг амьтдад бидэнтэй зэрэгцэн оршдог гэдгийг хүн бүр ойлгож самар, жимсийг үлдээж хамт оршин амьдарцгаая" хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байсан. 

Тэгвэл хоёр бамбаруушийг Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын захиргаа руу шилжүүлжээ. Бамбаруушуудыг тэнд хоёр сар болгоод ирэх зургаадугаар сард байгальд нь тавих аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655762
8 эможи

Зочин
2024-03-31 09:42
Zed xangai buteeliin nuruu bol BULGAN TESHIG sum..iin nutag...
Зочин
2024-03-30 20:45
Ali aimgiin ali sumin nutag yum mal dunhuu ork setguulentseree
зочин
2024-03-30 15:29
хүн мангас ой тайгыг хүртэл юу ч үлдээхгүй устгаж түүж дуусгана ойн жимсийг түүж зарахыг хориглосон хууль гарга
keyboard_arrow_up