Дорнод аймгийн Матад суманд эрэн хайж байсан иргэний цогцсыг олжээ Дорнод аймгийн Матад суманд эрэн хайж байсан иргэний цогцсыг олжээ
05 сарын 14, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дорнод аймгийн Матад суманд эрэн хайж байсан иргэний цогцсыг олжээ

2024 оны 3 сарын 22

Arslan.mn

Дорнод аймаг, Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ энэ сарын 15-ны 19:00 цагийн орчимд иргэн Ц нь малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 18-ны өдрийн 10:00 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 21-ний өдрийн 07:00 цагаас үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 10:50 цагт /гарч явсан гэх айлын гэрээс баруун хойд зүгт 6 км газраас/ цогцсыг нь олж, Матад сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ө.Саранхүүгээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
1
yay an post
2
sad an post
14
ouch an post
1
confuse an post
1
angry an post
3
655561
28 эможи

keyboard_arrow_up