Увс, Ховд, Хэнтий зэрэг 10 аймгийн 22 суманд зуд болох эрсдэлтэй байна Увс, Ховд, Хэнтий зэрэг 10 аймгийн 22 суманд зуд болох эрсдэлтэй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Увс, Ховд, Хэнтий зэрэг 10 аймгийн 22 суманд зуд болох эрсдэлтэй байна

2023 оны 11 сарын 23

Arslan.mn

Зудын байдлын үнэлгээг Онцгой Байдлын газар болон бусад холбогдох газраас хийжээ.

Ингэхэд 10 аймгийн 22 сумын нутагт зузаан цасан бүрхүүл тогтон цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Цагаан зудын эрсдэлтэй газруудад:

  1. Баян-Өлгий аймгийн Сагсай сум,
  2. Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас,
  3. Ховдын Алтай, Булган, Үенч,
  4. Говь-Алтайн Баян-Уул,
  5. Завханы Цагаанхайрхан,
  6. Хөвсгөлийн Цэцэрлэг,
  7. Булганы Могод, Гурванбулаг,
  8. Төв аймгийн Эрдэнэсант,
  9. Дорноговийн Дэлгэрэх, Иххэт,
  10. Хэнтийн Оргил, Галшар сум
  11. Улаанбаатар хотын Багануур дүүрэг багтаж байгаа юм.

Харин дараах найман аймгийн 26 сум "зудархуу" гэдэг ангилалд байна.

Тухайлбал

  • Ховдын Зэрэг,
  • Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант,
  • Завханы Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац,
  • Архангайн Батцэнгэл, Төвшрүүлэх,
  • Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур,
  • Төв аймгийн Өндөрширээт, Алтанбулаг,
  • Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Өндөрхаан,
  • Сүхбаатарын Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум цагаанаар зудархуу байдалд байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652906
0 эможи

keyboard_arrow_up