Суудлын автомашин автобустай мөргөлдөж, хоёр хүн НАС БАРЖЭЭ Суудлын автомашин автобустай мөргөлдөж, хоёр хүн НАС БАРЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Суудлын автомашин автобустай мөргөлдөж, хоёр хүн НАС БАРЖЭЭ

2023 оны 11 сарын 22

Arslan.mn

Суудлын автомашин зогчигч тээврийн автобустай мөргөлдөж, хоёр хүн нас барсан харамсалтай осол гарчээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Хулд сум /аймгийн төвөөс баруун урд зүгт 113 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т/ суудлын автомашин, зорчигч тээврийн автобустай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан хоёр хүн нас барж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагдсан дуудлага өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цагт онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652877
0 эможи

keyboard_arrow_up