Ачааны гурван автомашин мөргөлдөж, нэг хүн бэртжээ Ачааны гурван автомашин мөргөлдөж, нэг хүн бэртжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ачааны гурван автомашин мөргөлдөж, нэг хүн бэртжээ

2023 оны 11 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Айцийн даваа” гэдэг газар ачааны гурван автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр ОБЕГ-т иржээ. Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Синотрак ZZ325 загварын ачааны хоёр автомашин уулын өгсүүр хэсэгт гулгаад уулын бэлд байсан “Синотрак ZZ3257” загварын ачааны автомашины бүхээгийн хэсгийг мөргөж, жолооч Б (40 настай эрэгтэй) жолооны хүрдэндээ хөл хэсгээ хавчуулсан байжээ. “Холматро”-ийн задаргааны багаж ашиглан 30 минут ажиллан эсэн мэнд гаргаж, нийслэлийн Яаралтай тусламжийн эмч болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. 

Түүнчлэн Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багийн “Гурван замын уулзвар” гэдэг газар ачааны 2 автомашин мөргөлдөж,  автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагджээ. Аймгийн Онцгой байдлын албаныхан хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гарган авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652787
0 эможи

keyboard_arrow_up